• Үүлэн Шийдэл ХХК
  • +976 7000-7009
  • info@starsoft.mn

Тусламж

ХХК.мн платформыг ашиглахад хүндрэлтэй асуудлууд тулгарвал та бидэнд хандсан асуулт илгээж тусламж хүсэх боломжтой. Мөн өмнө нь бусад хэрэглэгчдэд тулгарсан асуудлыг энэ хуудсаас уншиж бэрхшээлээ шийдвэрлэхэд таньд туслах болно.

Таны үүсгэн байгуулсан компани Улсын Бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээгээ авсны дараа та манай системд бүртгүүлэх боломжтой. Учир нь та манай системд компаний албан ёсны нэр болон регистрийн дугаараа бүртгүүлж компаниа үүсгэнэ
ХХК.мн платформыг олон мянган жижиг дунд ААН-үүд ашиглах бөгөөд тэд манай урамшууллын механизмыг ашиглан платформыг ҮНЭ ТӨЛБӨР-гүй ч ашиглах боломжтой юм. Урамшууллын хугацаагаа сунгахын тулд ХУУРАМЧ КОМПАНИ үүсгэн системийн ачааллыг нэмэгдүүлэх (SPAM DATA) арга замыг хаах үүднээс бид таны компаний мэдээллийг баталгаажуулсны дараа системд нэвтрэхийг зөвшөөрч байгаа билээ. Хэрэв та манай маркетингийн үйл ажиллагаанд туслан системийг ҮНЭ ТӨЛБӨР-гүй ашиглахыг хүсвэл мөн яаралтай мэдээллээ баталгаажуулахыг хүсвэл info@cs.xxk.mn, info@starsoft.xxk.mn хаягуудаар компанийхаа гэрчилгээний зургийг илгээнэ үү...
Та жилийн 88,000₮-150,000₮ төлж платформын бүх боломжийг ашиглах эсвэл манай маркетингийн үйл ажиллагаанд туслан ҮНЭ ТӨЛБӨР-гүй ашиглах 2 сонголттой. Хэрэв та ҮНЭГҮЙ ашиглахыг хүсвэл анх бүртгүүлсний дараа танд өгөх URL хаягийг (Жишээ: http://www.xxk.mn/new/UZgIOz) олон нийтийн сүлжээгээр (Facebook, Twitter, Google Plus...) бусдад түгээх боломжтой. Таны шэйрлэсэн хаягаар манай системд хэрэглэгч нэмэгдэх бүрд таны ашиглах хугацаа 1 сараар сунгагдана. Танд зөвлөхөд эхлээд 1 жилийн төлбөр төлж манай төлбөртэй хэрэглэгч болоод дараа нь энэхүү маркетингийн боломжоо ашиглан хугацаагаа сунгах нь илүү ашигтай!!!
Улсын бүртгэлийн албанд компаниа бүртгүүлж гэрчилгээгээ авсны дараа та РЕГИСТР-ийн дугаартай болно. Таны гэрчилгээнд дээр РЕГИСТРИЙН ДУГААР гэсэн 7 оронтой ТОО байгаа, та тэр тоог манай системд бүртгүүлж компаниа үүсгэнэ. Регистрийн дугаараа яаралтай баталгаажуулж системд нэвтрэхийг хүсвэл info@cs.xxk.mn, info@starsoft.xxk.mn хаягуудаар компанийхаа гэрчилгээний зургийг илгээнэ үү...
Gmail, Yahoo зэрэг үнэгүй мэйл хаяг өгдөг үйлчилгээнүүдийг ашиглан компанийхаа мэйл хаягийг үүсгэх нь таны харилцагч байгууллагуудад тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй. Бизнесийн харилцаанд өөрийн компаний домэйн нэрт суурилсан бизнес мэйл хаяг ашиглах нь танай байгууллагын нэр хүнд, баталгаат байдлыг бусдад илэрхийлдэг юм. Мөн танд ямар ч эрсдэл (нууц үгээ мартах, хариуцсан ажилтан ажлаас гарах...) тохиолдсон бизнес мэйл хаягаа алдахгүй байх баталгаатай
Манай платформд нэгдсэн бүх компанид INFO@ гэсэн бизнес мэйл хаяг өгдөг. Жишээ нь таны компаний нэр STARSOFT байлаа гэж бодоход info@starsoft.xxk.mn болон info@starsoft.llc.mn гэсэн бизнес мэйл хаягуудтай болно. Та дотоодын харилцагчиддаа info@starsoft.xxk.mn хаягаа, гадаад түншүүддээ info@starsoft.llc.mn хаягаа өгч харилцах боломжтой. Хэдий 2 өөр мэйл хаяг байгаа ч бүх ирсэн явсан мэйлүүд INFO гэсэн нэг л мэйл хайрцагт төвлөрөх учраас 2 мэйл шалгах асуудал гарахгүй
Та ҮНЭГҮЙ болон ЭНГИЙН ангилалын хэрэглэгч бол зөвхөн 1 мэйл хаягтай (INFO@) байх болно. Харин танд олон бизнес мэйл хаяг хэрэгтэй бол та БИЗНЕС ангилалыг сонгон үйлчлүүлэх боломжтой, ингэснээр та компанийхаа ажилчдад болон бусад хэрэглээндээ зориулан өөр өөр мэйл үүсгэн ашиглах боломжтой
Заавал компанийхаа нэрээр сонгох албагүй. Таны компаний нэр нэлээд урт бол компаний нэрээрээ домэйн сонгох нь тохиромжгүй бөгөөд хэрэглэгч урт URL хаяг бичихээс залхуурдаг гэдгийг бодолцох хэрэгтэй. Иймд та урт нэртэй компанитай бол товчлол хэрэглэх боломжтой. Жишээ : Cloud Solution LLC компаний домэйн нь cs.xxk.mn эсвэл cloud.xxk.mn байх боломжтой
Таны компаний нэртэй ойролцоо нэртэй компани түрүүлээд сонгосон домэйн нэрийг чинь авчихжээ, тиймээс та өөр домэйн нэр бодох хэрэгтэй боллоо. Эсвэл та Датаком компаниас .MN домэйн худалдан аваад манай системд түүнийгээ холбон үйлчлүүлж болно
XXK.mn төслийн хөгжүүлэлтийн бодлогод XXK.mn домэйн дээр тухайн компаний Монгол вэбсайт, харин LLC.mn домэйн дээр гадаад хэл дээрх вэбсайт гарахаар тусгагдсан юм. Иймд хэрэв танай байгууллага гадаад түншүүдтэй их харилцдаг бол LLC.mn домэйн нэрээ түлхүү ашиглах, харин дотоод харилцагчидтай их харилцдаг бол XXK.mn домэйноо түлхүү ашиглах хэрэгтэй
Та вэбдээ агуулга оруулахын тулд АДМИН хэсэг рүү нэвтрэх хэрэгтэй. Ингэхийн тулд таны домэйн нэр+/LOGIN хаяг руу орох шаардлагатай. Жишээ нь : Таны компаний нэр STARSOFT бол та http://starsoft.xxk.mn/login хуудас руу хандаж нэвтрэх шаардлагатай.
АДМИН хэсэг рүү нэвтэрч ороод Вэб хуудас цэсний Вэб Загварын Дэлгүүр сонголтыг хийнэ. Таны ангилалаас хамаарч цөөн, олон загварууд гарч ирнэ. Өөрийн ангилалын загварыг вэбсайтдаа ашиглаж болно, бусад загварыг зөвхөн харж болно
Үнэгүй ангилалын хэрэглэгч нь үнэгүй 10 загвар ашиглах эрхтэй. Үүнээс гадна хэрэв хэрэглэгч хүсвэл вэб загвар худалдан авах боломжтой. Үнэгүй вэбсайттай болоод хямдхан+боломжийн загвар худалдан аваад маш хямд зардлаар аятайхан вэб хуудастай болох бүрэн боломжтой