• Үүлэн Шийдэл ХХК
  • +976 7000-7009
  • info@starsoft.mn

Товч танилцуулга

ХХК.мн төсөл нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд туслах мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлдэг платформ бий болгох зорилготой төсөл юм.

Өнөөдөр Монголд байгууллагын танилцуулга вэб хийх үйлчилгээ нь 1 - 5 сая төгрөг хүртэлх үнэтэй үйлчилгээ байдаг учраас жижиг дунд бизнес эрхлэгчид нь вэбтэй болдоггүй, ингэснээр интернетээр бараа бүтээгдэхүүнээ сурталчилах, зарах, онлайн захиалга авах хэлбэрээр зах зээлээ тэлэх боломжоо алдсаар байна.

Нөгөө талаас нэрийн хуудас, компанийн вэб, албан мэйл хаягтай байх нь харилцагч үйлчлүүлэгчдийн итгэлийг олж авах чухал шаардлага юм. Иймд 21-р зууны компанид зайлшгүй шаардлагатай нэрийн хуудас болсон Вэбсайт + Албан мэйл хаяг нь үнийн хувьд боломжийн хямд үнэтэй, ашиглахад хялбар цогц үйлчилгээ байх юм бол Монголд буй бүхий жижиг дунд бизнесүүд вэб хуудастай байхыг эрмэлзэх нь дамжиггүй юм.

Үүлэн Шийдэл ХХК-ны хамт олон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн, ашиглахад маш хялбар , боломжийн үнэтэй цогц шийдлийг бүтээн бизнес эрхлэгч танд танилцуулж байна.